Монгол газрын нэрс

Монгол орны англиар нэрлэсэн байршлыг монголоор нэрлэх төсөл

Done! View results

Info


0
published results
7002
tasks
171
crafters
7002
tasks done
0
pending tasks

Монгол орны тухай компьютерт хадгалсан өгөгдөл, мэдээлэл бусад улсуудтай харьцуулахад чамлахаар байдаг билээ. Тухайлбал, газар орны нэрийн өгөгдлийн сан гэхэд л нийтэд ил болгосон нь олдохгүй, хүртээмж муу байдаг. Иймд МУИС-ийн судлаачид санаачлан Монгол орны газар усны нэрийн сан үүсгэхээр ажиллаж байна. Энэ нь Монгол мэдлэгийн цахим сан үүсгэх ажлын нэгээхэн хэсэг юм.

Энэ төслөөр Монгол орны латин үсгээр илэрхийлсэн нэрсийг Монгол кирилл үсгээр бичиж оруулах замаар Монгол газрын нэрийн сан үүсгэх юм. Эдгээр нэрсийг латин үсгээр Англи, Орос, Хятад хэлээр галиглаж бичихээс гадна эдгээр хэлээр янз бүрээр бичсэн байгаа. Энэ төсөлд GeoNames.org газарзүйн мэдээлийн сангийн өгөгдлийг хэрэглэж байгаа бөгөөд энэ нь CC-BY лицензтэй юм.

Монгол орны нэрийн сан үүсгэх ажилд өөрийн хувь нэмрийг оруулж туслалцаа үзүүлнэ үү. Монгол мэдлэгийн цахим сангаа хамтдаа үүсгэцгээе. Далайд дусал нэмэр.

Жич: Та ажиллахаасаа өмнө заавартай сайтар танилцана уу.

МУИС, Компьютер, хэл шинжлэлийн судалгааны төв

Холбоо барих: amarsanaag @ gmail . com