Нутгийн мэдлэгийн цөм

Англи хэлээр илэрхийлсэн ойлголтыг Монгол хэлнээ буулгах судалгааны ажил

Done! View results

Info


0
published results
949
tasks
77
crafters
949
tasks done
0
pending tasks

Аливаа улс үндэстэн өөрсдийн аж амьдрал, соёлд тохирсон ойлголтыг хэрэглэж байдаг. Зарим ойлголтууд олон үндэстний дунд нийтлэг байхад зарим нь зөвхөн тухайн соёлд хэрэглэгддэг. Тухайлбал, суурин соёл иргэншилд хот (city) гэдэг ойлголт ижил утгатайгаар хэрэглэгддэг бол зөвхөн нүүдэлчдийн соёлд хэрэглэгддэг гэр, бууц, өвөлжөө зэрэг ойлголтуудыг нэрлэж болно. Энэ ялгаатай байдлыг ялгамж (diversity) гэнэ.

Бид энэ ажлаар ялгамжийг шингээсэн Нутгийн Мэдлэгийн Цөмийг үүсгэхээр зорьж байгаа юм. Энд Англи хэлээр илэрхийлсэн ойлголтод харгалзах Монгол үгийн сангийн нэгжийг (lexical unit) оноож бичих замаар Монгол хэл соёлд хэрэглэдэг мэдлэгийн сан үүсгэх ба Англи-Монгол хэл соёлын ялгамжийг олж тодорхойлно. Өөрөөр хэлбэл Монгол мэдлэгийг компьютерт оруулж машиныг Монгол мэдлэгтэй болгох нь бидний судалгааны ажлын туйлын зорилго юм. Энэ мэдлэг даяаршиж буй дэлхийд Монгол соёлыг хадгалж ирээдүй хойч үедээ өвлүүлэх, эх хэл соёлоороо зөв сэтгэж ярьж сурахад дэмжлэг үзүүлэх, компьютер дээрх монгол хэлний нөөцийг баяжуулах зэрэг нь онц ач холбогдолтой юм. Ирээдүйд оюунлаг машинууд хоорондоо харилцаж хүний амьдралд тусалдаг болох тэр үед Монгол улсыг бэлэн байлгах, Монгол машин бусад орны машинуудтай улсаа төлөөлөн харилцан ажиллахад суурь мэдлэг болно.

Иймд таныг мэдлэгийн сан үүсгэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж энэхүү судалгааны ажилд туслахыг хичээнгүйлэн хүсч байна. Таны тусламж дэмжлэг бидэнд туйлын хэрэгтэй байгаа тул танд үзүүлэх ойлголтуудаас өөрийн мэддэг ойлголтуудыг илэрхийлэх монгол үгийг оноож өгч тусална уу. Далайд дусал нэмэр гэдэг сургаалиар бага ч гэлтгүй таны оруулах хувь нэмэр үүнд маш чухал байна.

Энэ ажил нь МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн дэргэдэх Компьютер хэл шинжлэлийн судалгааны төв, Италийн Трэнтогийн Их Сургуулийн, Мэдээллийн инженерчлэл, компьютерийн ухааны тэнхимийн хамтарсан судалгааны ажил юм.

Энэ арвин үйлсэд хувь нэмрээ оруулж буй танд гүнээ талархая!

Жич: Та ажиллахаасаа өмнө заавартай сайтар танилцана уу.